Монгол бичиг хэзээ үүссэн бэ?
Зургийн Learn.one.mn-ээс авав. Их дажгүй сайт шүү
Сайн байцгаана уу? Хэсэг завгүй явсан тул бүтэн сар нийтлэл бичиж амжсангүй ээ. Өнөөдөр бүгдээрээ Монгол бичгийн гарал үүслийн талаар уншицгаая.
Сайн байцгаана уу? Хэсэг завгүй явсан тул бүтэн сар нийтлэл бичиж амжсангүй ээ. Өнөөдөр бүгдээрээ Монгол бичгийн гарал үүслийн талаар уншицгаая.
- Монгол бичгийн тухай хэлэлцүүлэгт нэгдэх бол ЭНД дарна уу! - AXA.mnЗа монгол бичгийн талаар товч дурдах гэсэн боловч хэн бүхэн мэдэх байх гэсний үүднээс түр алгасаж үүслийн талаар хүргэе! 197* оноос өмнө эрдэмтэд Монгол бичгийг Уйгараас гаралтай гэж үздэг байсан боловч одоо үед хэдэн хэдэн шалтгаанаас болоод эрдэмтэд маань энэ онолыг үгүйсгэсэн билээ. Тэр үгүйсгэлүүдийг авч үзэцгээе!
- "Хэл бичиг зохиогдсон зуундаа төгс болох боломжгүй" - Б. Даваасүрэн. 1225 онд Чингисийн чулууны бичиг Хасарын хүү Есүхэйд зориулж бичигдсэн. Энэ бичиг дээр аль хэдийн төгс болсон гэмээр монгол бичиг бичигдсэн байдаг. Жишээлбэл:
- Монгол бичигт хүндлэл үзүүлж мөр тэтгэн бичдэг байсан.- Найруулга
- Үгсийн сан гээд бүхий л зүйлийг дурдаж болно - XIII зуунд Уйгарчууд Арабчуудад эзлэгдэн тэдний бичиг үсгийг хэрэглэж эхэлсэн байдаг. Ямар ч улс бичиг үсгийг тухайн цаг үеийнхээ хамгийн чадалтай, хүчирхэг улсаас авах тогтсон ёс заншил бий. Тийм учир аль хэдийнээ эзлэгдсэн Уйгарчуудаас монгол бичгийг авах боломжгүй гэж үзсэн. Нэмэлт мэдээлэл:
- Уйгаржин бичиг нийт 14 үсэгтэй
- Эгшиг гэж байдаггүй (Уншихдаа эгшигээр амилуулдаг)
- V зуунд зохиогдсон гэх баримт бий - Төвд хэлнээ бичигдсэн "Монголын түүх" гэх номон дээр Уйгар болон Монголчууд Согдуудаар бичиг үсгийн хичээл заалгасан гэж үздэг байна.
Хэл бичиг зохиогдсон зуундаа төгс болох боломжгүй - Чингисийн чулууны бичгийг нэг ажиад үзээрэй.Мөн онлайнаар монгол бичгийн хичээл үнэгүй үзэх хүсэлтэй бол Learn.one.mn - ээс үзээрэй гэж зөвлөх байна.
No comments: