Сайн байна уу?


Өнөөдөр 2018 оны 9-р сарын 21-ны өдөр. Хэрхэн суралцах аргаа хайж буй би дахиад нэг аргыг энэхүү сайтаараа турших гэж үзлээ. Хэн ч уншихгүй байж болно оо. Хамгийн гол нь миний суралцах арга барил л байна. Уншсан, уншаагүй, мэдсэн, мэдээгүй гээд бүгдийг энэ блогдоо нийтлэх бодолтой байна. Зүгээр суугаад уншихаар ямар ч мэдрэмж төрөхгүй, тэрүүхэн үедээ л хальт ойлгож өнгөрөөд байдаг учир сурсан мэдсэн зүйлээ бусдад түгээдэг юм бил үү. Ингэвэл арай өөрт минь үлдэцтэй санагдах юм. Заа ингээд блогоо эхлүүлцгээе.

Блогдоо оруулах нийтлэлийн катогороо бяцхан тоймлож үзье.
  • Математик 
  • Физик
  • Англи хэл
  • Компьютерийн шинжлэх ухаан 
  • Бусад ноорог 
гэсэн ангилалтай нээдэг юм билүү. Юун түрүүнд математик, физикдээ сайжрах чухал учираас аль болох эхнээс нь өөрөө судлаад бүгдийг нийтлэл маягаар бичиж дахин давтах журмаар явах учир цаг бага зэрэг үрж магадгүй юм тээ ᠄) Гэхдээ одоо нэг зүйл толгой эргүүлээд болдоггүй ээ. ᠌᠌᠌"судлая" гэж бичих ёстой юу эсвэл ᠌᠌"судалъя" гэж бичих ёстой юу? Судалгаа гэж бичихэд "Судал" гэж орж ирж байгаа хэрнээ www.mongoltoli.mn дээр ᠌᠌᠌᠌"судлах" гэдгээр бичдэг. "За тэгээд энэ кирилл бичгийг төрийн бодлоготой хүчээр гаднаас оруулж ирсэн учир угийн яалт ч үгүй монголын ард түмэнд тохирох бичиг биш байх." /МУИС Доктор Б. Даваасүрэн багшийн хэлснээс санаа авав эдр ᠄) /  

No comments:

Powered by Blogger.